ЧИКАГО МОНГОЛ НААДАМ
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.
Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улс Тунхагласны 810 жил, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн ЧИКАГО МОНГОЛ НААДАМ-аараа Чикаго хот, Иллинойс болон зэргэлдээх мужийн Монголчууд маань дэнж хотойтол сайхан наадлаа.
Нийт наадамчин олон, оюутан залуус, уран бүтээлчид, зохион байгуулагчид, хамтран оролцсон байгууллага, хувь хүмүүс болон наадмын ханвивлагч, дэмжигч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье.