Чикаго хот орчмын монголчуудын амралт чѳлѳѳт цагт зориулан зохиогдсон ширээний теннисний нээлттэй тэмцээн амжилттай боллоо.
Эрэгтэй ганцаарчилсан ангилалд 25 тамирчид өрсөлдсөнөөс Д. Чинзориг, Д. Баянбаатар, Ш. Даваасүрэн нар 1, 2, 3-р байрыг тус тус эзэллээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон 16 тамирчдаас 1-р байрыг Б. Сэлэнгэ, 2-р байрыг А. Энхбаяр, 3-р байрт Ж. Дугармаа нар шалгарлаа.
Энэ жил анх удаагаа зохиогдсон 14-оос доош насны хүүхдийн тэмцээнд 8 хүүхэд өрсөлдсөнөөс М. Цэнгүүн, С. Чингүүн, Ж. Хэрлэн 1, 2, 3-р тус тус байрыг эзэллээ.
Мөн хосын төрөлд 8 багууд оролцож Д. Чинзориг/А. Энхбаяр баг 1-р байр, С. Энхбат/С. Сарантуяа 2-р байр, С. Зоригт/Г. Баасансүрэн баг 3-р байрыг эзэллээ.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Mongolian American Tennis Association-ны зөвлөлийн гишүүн спортын мастер С. Зоригт, ивээн тэтгэсэн Anu Marketing Inc, Medeelel.com, Fullerton Auto Service болон Mongolian School of Chicago / Чикаго Монгол Сургууль-ийн сурагчид багш нар, Mongolian Community Association of Wisconsin, Чикаго Монгол сүмийн хамт олонд дахин талархлаа илэрхийлье.
Mongolian American Tennis Association
