“MABA” буюу Mongolian American Bowling Association-с жил бүр уламжлал болгон явуулдаг Америк дахь Монголчуудын Боулингийн 8-дахь удаагийн нээлттэй тэмцээн Вашингтон ДС хотноо 3 сарын 26, 27-ны ѳдрүүдэд амжилттай зохиогдлоо.
Тэмцээнд нийт 42 эрэгтэй, 15 эмэгтэй тамирчид оролцсоноос эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюунцэцэг /Вашингтон ДС/ алт, Х.Одгэрэл /Вашингтон ДС/ мөнгө, Х.Саранчимэг /Денвер/ хүрэл медал хүртлээ.
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн “Б” бүсд Т.Дагвадорж /Чикаго/ алт, Н.Намрыннар /Вашингтон ДС/ мөнгө, Б.Эрдэнэбулган /Вашингтон ДС/ хүрэл медал хүртсэн бол “А” бүсийн ганцаарчилсан төрөлд Э.Энхболд /Денвер/ алт, Г.Магсаржалам /Монгол/ мөнгө, Ж.Гантулга /Чикаго/ хүрэл медал тус тус хүртлээ.
Эмэгтэй багийн төрөлд “DC Girls”- Б.Оюунцэцэг, Б.Урансайхан, Н.Ариунтуяа /Вашингтон ДС/ алт, “Hawk Strike Girls”- Ш.Нарантуяа, С.Пунсал, Х.Саранчимэг /Денвер/ мөнгө, “Counter Strike”- П.Байгалмаа, Т.Уянга, Э.Отгонзаяа /Вашингтон ДС/ нар хүрэл медал хүртсэн.
Эрэгтэй багийн төрөлд нийт 14 баг өрсөлдсөнөөс “Strikes 1”- Д.Нацагдорж, Д.Зоригт, Г.Ууганболд /Монгол/ алт, “Chicago Taxi”- Ц.Батбаяр, Б.Төмөрбаатар, Ж.Гантулга /Чикаго/ мөнгө, “Champs”- Б.Басбаяр, О.Батхүү, Б.Батчулуун /Вашингтон ДС/ нар хүрэл медал хүртлээ.
Тэмцээний нийт тоглолтуудын явцад хамгийн өндөр оноог эмэгтэйчүүдээс Б.Оюунцэцэг /Вашингтон ДС/ 229, О.Мөнхбат /Чикаго/ 238 авлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын улам өндөр их амжилтийг хүсэн ерөөе. Мөн тэмцээнийг зохион байгуулсан “Вашингтон ДС-ийн Монголчуудын Боулингийн Клуб”-ын хамт олонд талархсанаа илэрхийлэе.